Монголын спортын соёлыг хөгжүүлж, хүүхэд залуусыг спортоор дамжуулан зөв төлөвшил, эрүүл амьдралын хэв маягт чиглүүлэн, олон улсын түвшний тамирчин, багийг бэлтгэдэг спортын тэргүүлэгч экосистемийг бий болгоно.
Алтан бөмбөг спорт сургалтын төв нь 2018 оны 07-р сард байгуулагдсан ба Монгол улсад албан ёсны бүртгэлтэй, сургалт, спорт клубын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд юм.
Үүсгэн байгуулагч нь МУБИС-н 2011 оны төгсөгч, волейболын спортын мастер У.Баатармагнай. Одоогоор 4 багш, 2 салбар, 17,000 гаруй бүртгэлтэй гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Сургалтын төвийн дэргэд "Голден болл линкс" мэргэжлийн волейболын клуб байдаг ба ахлах дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Л.Отгонцэцэг, туслах дасгалжуулагчаар О.Түвшинбаяр нар ажилладаг.
Японы JVA загварт суурилсан, LTAD системд тулгуурласан бэлтгэлийн арга зүй
Тоглоомын аргаар дамжуулан волейболын спортод дурлуулах. Ерөнхий суурь техникүүд сурах, coordination хөгжүүлэх, мини тоглолт хийх.
Техникийн суурь — pass, set, serve. Serve receive W хэлбэр. Анхан шатны тэмцээнд оролцно.
Jump serve, back row attack, 5-1/6-2 систем. Дасгалыг капитанууд өөрсдөө удирдна. Defense-first соёл.
Өөрт тохирсон байрлалд тоглох, видео шинжилгээ, periodization, strength & conditioning. Улсын чанартай тэмцээн.
Эрүүл мэнд, хөдөлгөөний идэвхийг хадгалах. Биеийн хөгжилд тохирсон ачааллаар, дасгалжуулагчийн хяналтан дор бэлтгэл хийх, тоглох.
Утасны дугаараа үлдээгээрэй — бид тантай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
📍 Улаанбаатар хот | Info@goldenball.mn | www.goldenball.mn